АН-ын урдаа барьдаг толгой сайтай цөөн бүсгүйчүүдийн нэг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл улс төрийн замналаа загвараар солих болжээ.
Тэрээр Урбан жийнс брэндийн хамтран ажилласан нь “Хүрээ коллекц”-ийн үндэсний хувцсаар гоёсон нь нас бол зүгээр л тоо гэдгийг харуулж явна.
Ц.Оюунгэрэлийн хувьд дөрвөн жилийн өмнө 50 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан 33 жилийн өмнө өмсөж байсан сурагчийн дүрэмт хувцасаараа гоёж, сошиалынхныг шуугиулж байсан юм.
Өдгөө 53 настай Ц.Оюунгэрэл хатагтай 1989 онд загварын тайзан дээр алхсанаас хойш 31 жилийн дараа шинэ имиж, шинэ дүр төрхөөрөө олныг гайхшируулаад байна.