УИХ-ын гишүүн Ө.Шижир ханиад томуу, ЕБС-ийн сурагчдын амралттай холбоотойгоор өөрийн цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “Ковидын үеэр буюу ид хүйтний үед хөл хорио тогтоож хичээл сургууль, цэцэрлэг амарсан. Тухайн үед хүүхдүүдийн ханиад томуу, агаар замын халдварт өвчлөл 80 хувь буурсан. Үүнийг дагаад эмийн компаниудын борлуулалт ч мөн адил өвлийн улиралдаа энэ хувиар унасан.
20-р зуунд социализмийн цаг үед монголчуудыг шашны үзэл суртлаас салгах гэж “есдүгээр сарын 1 бол ерөөсөө бидний баяр даа” гэсэн пропаганда ОХУ-с явуулж эхэлсэн байдаг. Харин өнөө үед хэрэггүй бөгөөд бид бодит нөхцөл байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй.
Бид дэлхийн хамгийн хүйтэн өвөлтэй улс шүү дээ. Дэлхийн хамгийн хүйтэн өвлөөр хүүхдүүдээ -40 градуст цэцэрлэг, сургуульд энэ их утаан дунд явуулах нь хэр зөв бэ?
Тиймээс ер нь цаашид жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн дараа оны хоёрдугаар сарын 1 хүртэл идэр есийн өвлийн хүйтнээр ЕБС-ийг амраагаад хичээлийн шинэ жилийг наймдугаар сарын 1-нд эхлүүлдэг байвал ямар вэ” гэжээ.