УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.11.25/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан · “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ · Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

“Жанжин Д.Сүхбаатар”
3 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо · Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

12.00 “Их Эзэн Чингис хаан”
4 Эдийн засгийн байнгын хороо · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

·  “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Дулааны цахилгаан станцуудын хаягдал үнстэй холбоотой асуудлаар мэдээлэл сонсох

14.00 “Их Эзэн Чингис хаан”
5 Төрийн байгуулалтын байнгын хороо · Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
6 Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ 09.30 “Их Эзэн Чингис хаан”