МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

Монгол Улсын түүх соёл, ёс уламжлал, тайзны урлагийг олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Соёлын элч А.Баярцэцэг болон “Монгол Хаан” жүжгийн продюсер “Вайлд Як продакшн”-ы захирал Оливер Ж.И.Кинг нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар зарлиг болон 7 дугаар сарын 1-ний өдрийн 87 дугаар зарлигаар тус тус Монгол Улсын Төрийн дээд шагнал “АЛТАНГАДАС” одонгоор шагнасныг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх гардуулан өгч баяр хүргэлээ.