Хонконгийн олон давхар орон сууцны хороололд томоохон түймэр гарсны улмаас 94 хүн амиа алдаж, 76 хүн гэмтэн, ойролцоогоор 300 хүн сураггүй болоод байна.
Лхагва гарагт Тай По дүүргийн найман цамхгийн долоог нь хамран шатсан уг гал одоо үндсэндээ хяналтанд орсон гэж Хонконгийн Захирагч Жон Ли мэдэгджээ.
Түймэр гарах үед дотор нь хэчнээн хүн байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн хүн амын тооллогын мэдээгээр тус хороололд 4,600 оршин суугч амьдардаг аж.
Мөрдөн шалгалтын баг орон сууцны цогцолборт хийгдэж байсан засварын ажлыг шалгаж байгаа бөгөөд барилгын гадна талд ашигласан тор, хуванцар хуудас зэрэг материал нь галд тэсвэргүй байсан гэж цагдаагийн газраас мэдэгджээ.
Албаныхны мэдээлснээр гурван барилгын компанийн удирдлагыг хүн амины хэрэг болон хайхрамжгүй байдал гаргасан сэжигтэй хэмээн баривчилсан байна.
Эх сурвалж: BBC