Арванхоёрдугаар сарын өрнийн зурхай

Шинэ сарын өрнийн зурхайг хүргэж байна. 


Хонь 

Та энэ сард сониуч, эрэл хайгуулч байх бололтой. Амьдралын амтыг мэдэрч, туршлага хуримтлуулах мэдээж чухал. Тухтай бүсээсээ гарах цаг тань болсон. Ирээдүйнхээ талаар нухацтай бодож, чухал яриа өрнүүлж, шийдвэр гаргах шаардлага тулгарна. Сарын эхэн үеэр амьдрал тань нэлээн адал явдалтай байж магадгүй. Оюун бодолд тань маш олон шинэ санаа эргэлдэж, урьдныхаасаа олон хүнтэй ярилцана. Өмнө нь хойшлуулж байсан чухал ажил руугаа ханцуй шамлан орно. Эсвэл шинэ гэрээнд гарын үсэг зурах бололтой. Аливаа зүйлд өөрийгөө хэт хүчлэлгүйгээр, бие махбодийнхоо дохиог сонсч, шаардлагатай бол амраарай. Үүний тулд заримдаа үгүй гэж хэлэх шаардлага гарна. Сарын дунд үеэр сэтгэл сэргэж, аялал төлөвлөмөөр санагдана. Хэдийгээр эвгүй санагдаж магадгүй ч бодож санаж байгаагаа тодорхой хэлж, хүлээлтээ ойлгуулах шаардлагатай.

Үхэр 

Шинэ сар танд дотоод ертөнц рүүгээ өнгийх боломж олгож байна. Итгэлцэл, хариуцлага, дотносол таны анхаарлыг татна. Зарим хүнтэй эрүүл бус, тэнцвэргүй харилцаатай байдаг бол түүнийгээ засах шаардлага гарч магадгүй. Үүний зэрэгцээ санхүүгийн асуудалдаа төвлөрөх бололтой. Өр зээл, хамтын хөрөнгөтэй холбоотой асуудлаар чухал шийдвэр гаргана. Энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцах хэрэгтэй. Зарим гэрээ гэнэт дуусах, эсвэл шинэ боломж нээгдэх гэх мэт огцом үйл явдлууд тохиолдоно. Ерөнхийдөө санхүүгийн зарцуулалтдаа хяналт тавих цаг тань ирсэн байна. Юм бүхэн таны хүссэнээр болохгүй, үгүй гэсэн хариулт сонсохдоо бэлтгэлтэй бай. Цаг зав, эрч хүчээ хэнд зарцуулж байгаагаа анзаар. Найз нөхдийн хүрээлэлдээ шинэ хязгаар тогтоох шаардлага гарч магадгүй.

Ихэр 

Хамтын ажиллагаа таныг хамгийн ихээр цэнэглэнэ. Дараагийн алхамаа хийх, гэрээнд гарын үсэг зурах, эрч хүч өгдөг харилцаандаа хөрөнгө оруулахад тохиромжтой. Хүмүүс тантай хамтран ажиллахыг хүсч, шинэ боломжууд нээгдэнэ. Ирэх оныхоо эхлэлийн товчийг энэ сард л үндсэндээ дарах нь. Ойр дотны, хайртай хүнтэйгээ үл ойлголцон, маргалдаж мэднэ. Таныг үнэлэхгүй байгаа мэт санагдаж, өөрийнхөө хил хязгаарыг сануулан, эрхээ хамгаалан дуугарах шаардлага гарна. Гэхдээ эцсийн эцэст өөртөө ч, өрөөлд ч зөөлөн хандаарай. Бүгд л цухалдаж яваа. Санхүүгийн зарим төлөвлөлтөө буруу хийснээ ойлгоно. Иймд эдийн засгаа тогтворжуулах шинэ арга зам хайна. Ганц бие хүмүүс ирээдүйтэй хэн нэгэнтэй танилцах бололтой. Бүр огтхон ч төлөвлөөгүй байтал хамаг юм өрнөөд явчих магадлалтай байна.

Мэлхий 

Өдөр тутмын амьдралынхаа тэнцвэрийг олохыг хичээсээр байна уу? Илүү завгүй, илүү олон ажил амжуулах ёстой мэт санагдаад, дарамттай байгаа бололтой. Хааяа та өөрийгөө нэг биш нэлээд хэд хувилаад тавьчихмаар санагддаг. Гэхдээ сайн мэдээ гэвэл танд өөрөө өөртөө хил хязгаар тогтоох, эрч хүчээ хадгалж үлдэх, ирээдүйн амжилтад хөтлөх шинэ дадал зуршлуудыг өөртөө суулгах нөөц бололцоо бүрэн бий. Өөрчлөхийг хүсдэг дадал зуршил байсан бол яг одоо л эхлээрэй. Дотоод хүнтэйгээ ажиллаж, юуг орхих, юунд шинэ орон зай олгох вэ гэдгээ эргэцүүл. Ажил хэрэгтэй холбоотой яриа хэлэлцээ хурц өрнүүн болж магадгүй. Гэнэт гарч ирсэн үүрэг хариуцлага таны анхаарлыг эрхгүй татна. Хайртай хүмүүстэйгээ сав л хийвэл маргалдах гээд байх магадлалтай байна. Гэхдээ энэ нь тийм ч муу зүйл биш дээ, харин ч асуудлаа шийдвэрлэх, харилцаагаа эрүүл байлгахад тустай.

Арслан 

Зугаацаж, сэтгэлээ сэргээх цаг ирлээ. Ирэх долоо хоногуудад таныг догдлуулдаг тэр л зүйлсэд анхаарлаа хандуулаарай. Таны хэлсэн үг, хийсэн үйлдэл олны анхаарлыг амархан татна. Үүнээс улбаалаад шинэ, сонирхолтой хүнтэй танилцаж магадгүй. Томоохон зорилго тань биелж, бусдаас дэмжлэг авах боломж гарна. Ажил хэргийн тал дээр хэт түргэн үр дүн хүсэх хэрэггүй. Хамгийн чанартай зүйлийг бий болгоход цаг хугацаа шаардагдана. Романтик харилцаа тань бага зэрэг хөрсөн мэт санагдана. Та өөрийн сонирхолдоо цаг гаргамаар санагдаж, хил хязгаар тогтоохыг оролдоно. Гэхдээ одоо байгаа харилцаагаа илүү сонирхолтой болгож, бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлээд үзэхийг танд зөвлөе. Хэт олон зүйлийг нэг дор амжуулах гэсээр дархлаанд тань сөргөөр нөлөөлж магадгүй. Сэтгэл гонсойж, ганцаардах ч энэ бүхэн түр зуурынх гэдгийг санаарай.

Охин 

Энэ сард та хувийн орон зай, тайван байдлаа хамгаалахад илүү их анхаарал хандуулна. Мөн гэр орноо тав тухтай болгох, засч сайжруулах, эсвэл амьдрах байршлаа өөрчлөх талаар бодоход тохиромжтой. Ажлаа солих, томоохон гэрээ хэлэлцээг дуусгах, удаан хугацааны зорилгодоо хүрэх зэргээр карьертай холбоотой чухал өөрчлөлтүүд гарна. Нэг үгээр хэлбэл, амьдралынхаа цаашдын чиглэлийг дахин нэг тодорхойлох үе тань иржээ. Хайртай хүнтэйгээ маргалдаж, бага зэрэг сэтгэлийн дарамт мэдэрч магадгүй. Зарим хүмүүс таны өнгөрсөн үетэй зууралдаад салахгүй байж мэднэ. Бусдын хүлээлтэд нийцүүлж бус өөрийн хүсэл сонирхлоор л амьдраарай. Гэр бүл, ах дүүс, эсвэл амьдрах орчны талаар чухал мэдээ дуулдана. Найз нөхдөө урих, гэрийнхэнтэйгээ тухтай суух зэргээр гэртээ илүү их цаг өнгөрүүлнэ.

Жинлүүр

Та энэ сард амсхийх завгүй, ажил төрөл ихтэй байх нь. Улам л нийгмийн идэвхтэй байж, бусадтай ойр дотно байх шаардлага үүснэ. Үүний зэрэгцээ өдрийн тэмдэглэл бичих, шинэ зүйл сурах зэргээр өөртэйгээ тулж ажиллахаа ч бүү мартаарай. Дараагийн алхамаа тодорхойлох нэгэн чухал шийдвэр гаргаж магадгүй. Энэ шийдвэр магадгүй таны амьдралын оргил мөчүүдийн нэг байна. Яриа хэлэлцээ бүхэн тийм гэсэн хариултаар дуусахгүй. Үгүй гэсэн хариулт сонсохдоо бэлтгэлтэй байгаарай. Гэнэт гарч ирэх саад бэрхшээлүүдээс болж тэвчээр алдарна. Түүнчлэн гэр бүлийн орчинд ч бага зэрэг хурцадмал байдал үүсч магадгүй. Гэхдээ үүнийг удаан үргэлжилсэн үл ойлголцлыг таслан зогсоох боломж болгон ашиглаарай. Хэт олон үүрэг хариуцлага, дарамт шахалт таны нуруун дээр ирсэн мэт санагдаж, бие сэтгэлийн аль аль нь ядарч туйлдана. Тусламж хүсэхээс бүү зов, өөртөө хэт өндөр шаардлага бүү тавь.

Хилэнц 

Та энэ сард өөрийн сайн сайхан байдлаа нэн тэргүүнд тавиарай. Ажилдаа төвлөрөхийн зэрэгцээ өөрийн үнэ цэнээ хамгаалж, цалин хөлсөө нэмүүлэх талаар ярилц. Мөн төсвөө эргэн харж, санхүүгийн зорилгоо шинээр тодорхойл. Гэр бүлийн гишүүнтэйгээ мөнгө санхүүтэй холбоотой чухал яриа өрнүүлнэ. Сарын дунд үеэс санхүүгийн ойлгомжгүй байдал харьцангуй багасч эхэлнэ. Албан тушаал ахих, ажлаа солих гэх мэт чухал шийдвэр гаргаж магадгүй. Сэтгэл санааны хувьд бусадтай өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэл буурах мэдрэмж төрж болох тул үүнээс зайлсхийгээрэй. Амьдралд аз авчрах сайхан мэдээ сонсоно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар сайн байх бөгөөд энэ үеийг ашиглаад шинэ төсөл, ажлаа танилцуулбал амжилт олно. Мөн шинэ хэл сурах, цахим сургалтад хамрагдахад тохиромжтой.

Нум 

Энэ сард хорвоо ертөнц танд өөрийгөө бүхнээс түрүүнд тавих зөвшөөрлийг олгож байна. Ирэх жилийнхээ эхлэлийн цэгийг энэ сард тавь. Өөрийнхөө жинхэнэ хувилбарыг ол. Шинэ зорилго тавьмаар байгаа бол яг одоо л эхэл. Гадна төрх, хэв маягаа өөрчилмөөр байсан бол яг одоо зоригло. Ганц бие хүмүүс ирээдүйтэй хэн нэгэнтэй танилцаж магадгүй. Харин хуучин хосууд харилцаандаа шинэ дүрэм тогтоож, өөрчлөлт шинэчлэлт хийнэ. Хамгийн ойр дотны хүмүүс тань таныг ойлгохгүй байгаа мэт санагдаж цухалдах үе гарна. Та энэ үед өөрийгөө нэн тэргүүнд тавиарай. Мөрөөдлөө хамгаал. Санхүүгийн хувьд өөрөө өөртөө хил хязгаар тогтоож, цэгцтэй, бодолтой бай. Жижиг бизнес, төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Ажлын ачаалал нэмэгдэж, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцоно. Та цаг хугацааны үнэ цэнийг илүү сайн ойлгож эхэлнэ.

Матар 

Өөртөө төвлөрөх цаг иржээ. Олон зүйлийг зэрэг зэрэг зохицуулах гэсээр та ядарч туйлдсан бололтой. Та чимээгүй орчин, тайван байдлыг хүсч байна. Амьдралынхаа тодорхой мөчлөгүүдэд цэг тавьж, хуучин дадал зуршлаасаа салах, зарим үүрэг хариуцлага, харилцааг дуусгахад тохиромжтой. Энэ бүхэнд хэт их сэтгэл хөдлөл шаардагдана. Тэр тусам та өөртөө зөөлөн хандаарай. Багахан өөрчлөлт томоохон зүйлийн эхлэл болно. Сэтгэлээр унах, гонсойх мэдрэмж тань удаан үргэлжлэхгүй гэдэгт итгээрэй. Өдөр тутмын ажлаа зохицуулахад хүндрэлтэй байгаа бол бусдаас тусламж хүс. Сарын дунд үеэс таны сэтгэл татам байдал нэмэгдэж, бусдын анхаарлыг татна. Энэ үеэр болзоонд явах юм уу шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Үндсэндээ энэ бол таны сүүдрээс гарах үе. Сарын сүүл үеийг хувийн зорилго, мөрөөдөлдөө төвлөрөхөд зарцуулаарай.

Хумх

Та илүү гүн гүнзгий, дотно харилцаа хүсч байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Энэ сард та олон шинэ хүнтэй танилцаж, өөртэйгөө ижил сонирхолтой бүлэгт нэгдэх боломжтой. Эргэн тойрныхоо хүмүүсээс дэмжлэг мэдэрч, санаа бодлоо бусадтай хуваалцана. Хамтран ажиллах, мөрөөдлөө биелүүлэх боломж ч гарна. Хайр дурлалын харилцааны хувьд таны бусдыг татах чадвар хүчтэй байна. Хааяадаа хуучин цагаа дурсах үе ч гарна. Найз нөхөдтэйгөө харилцах харилцаандаа хил хязгаар тогтоох шаардлага гарч магадгүй. Хэт их ачаалал таныг ядраах тул бие болоод сэтгэл санааны эрүүл мэнддээ ялгалгүй анхаарал хандуулаарай. Нойргүйдлээс сэргийл. Тайван амарч, сул цагаа юунд ашиглах вэ гэдгээ ухаалгаар шийд. Өдөр тутмын дадал зуршил урт хугацааны амар амгалан байдалд тань сөргөөр нөлөөлдөг юм биш биз.

Загас 

Зорилгоо биелүүлэх аялал тань урагштай байна. Хүн бүхэн таны авьяас чадварыг үнэлэн магтаж, дэмжлэг үзүүлнэ. Амжилтаа сэтгэл амар тэмдэглэж, амарч цэнгээрэй. Жижиг том гэлгүй ахиц дэвшил бүхэн амжилт. Өмнө нь мөрөөдөж байсан бүхэндээ өнөөдөр та хүрчихсэн байгаагаа сана. Амьдрах орчин, аль эсвэл карьертай холбоотой чухал шийдвэр гаргаж магадгүй. Үүний зэрэгцээ ямар хүмүүст цаг заваа зарцуулах вэ гэдгээ ч дахин нэг эргэцүүлэхэд гэмгүй. Эрх мэдэлтэй хүмүүстэй холбоотой үл ойлголцол үүснэ. Хэрвээ таны амьдралд хэт их нөлөөлж, дарамт үзүүлж байгаа хэн нэгэн байдаг бол энэ эрүүл бус харилцааг таслах зогсоох цаг иржээ. Шинэ хүмүүс, шинэ зорилгод анхаарал хандуул. Заримдаа өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандаж, эргэлзэнэ. Үнэт зүйлсээ ойлгож, итгэл үнэмшилээ алдахгүй байхыг зөвлөе.