Ням гарагт Австралийн Бонди Бич далайн эргийн амралтын газар буутай этгээдүүд иргэд рүү халдаж, 15 хүний аминд хүрчээ.
Энэ хэргийг аав, хүү хоёр хамтран үйлдсэн болохыг тогтоосон байна. Түүнчлэн шархадсан 42 хүнийг эмнэлэгт хүргээд байна.
50 настай аав нь хэргийн газарт цагдаа нарт буудуулж амиа алдсан бол 24 настай хүүгийн биеийн байдал хүнд, эмнэлэгт байгаа аж.
Амиа алдсан хүмүүсийн дунд 10 настай охин байжээ.
Ерөнхий сайд Энтони Албанез энэ хэргийг еврейчүүдийн нийгэмлэгийг зориудаар онилсон хэрэг хэмээн мэдээлэв.
Цагдаа нарын мэдээлж буйгаар хэрэг үйлдсэн 50 настай эрэгтэй өөрийн нэр дээр зэвсэг эзэмших албан ёсны зөвшөөрөлтэй байсан. Тэрээр зургаан галт зэвсэг эзэмшдэг байсан бөгөөд тэдгээр нь бүгд хэргийн газраас олджээ.
Австралид ийм төрлийн олныг хамарсан зэвсэгт гарах нь ховор юм.
Дээрх хэрэг 1996 оноос хойш тус улсад гарсан, хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болж байна. Бараг 30 жилийн өмнө гарсан халдлагаар 35 хүн амиа алдсан.
Үүний дараа Австрали улсын Засгийн газар галт зэвсгийн хатуу хяналтын бодлогыг хэрэгжүүлэхэд хүрсэн юм.
Эх сурвалж: ВВС