Арванхоёрдугаар сарын 15-ны буюу өнөөдрөөс 31-ний өдрийг дуустал тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно гэж Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Тодруулбал дээрх хугацаанд 08:00-20:00 цагийн хооронд бүсчлэл хамаарахгүйгээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцох болжээ.
Энэ сарын 31-нийг дуустал замын хөдөлгөөнд оролцох хуваарь:

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хаягаар дамжуулан ”
Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас хийсэн мэдээллийг нягтлахад:
– Дугаарын хязгаарлалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Тээврийн цагдаад албажиж ирээгүй бөгөөд хотын захиргаанаас амаар өгсөн чиглэлийн дагуу Тээврийн цагдаагийн алба мэдээлэл хийсэн байна. Энэ тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Цагдаагийн ерөнхий газрын даргад мэдэгдээгүй байсан. Хариуцлага яригдана. Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байх талаар Цагдаагийн ерөнхий газарт үүрэг өгөв” хэмээн мэдэгдэв.