Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Мөн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцов.



“Мөнхөд гэрэлтэх Монгол” нээлтийн арга хэмжээнд Монголын соёл, урлагийн 40 гаруй байгууллагын 2500 гаруй уран бүтээлч оролцож, Монгол өв соёл, үнэт зүйл, түүхэн бахархлыг илтгэсэн 7 хэсэг бүхий тоглолтыг наадамчин олондоо өргөн барилаа.
Нар хур тэгширсэн зуны дэлгэр цагт Монгол орныхоо өнцөг булан бүрд сэтгэл догдлон суугаа Монгол түмэн минь даяар олноороо дэлгэр сайхан наадаарай!












