Засгийн газрын хуралдаанаар ахмад настны 500 мянга хүртэлх тэтгэврийг 30 мянга, 500 мянга, түүнээс дээш бол 25 мянгаар нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр 421.7 мянган иргэний тэтгэвэр дунджаар 8.8 хувиар нэмэгдэж, дундаж тэтгэвэр 409 мянган төгрөг болов. Мөн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард 188 мянган төгрөгөөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 123 мянга 100, бусад асаргааны тэтгэмжийг сард 84 мянга 500 төгрөг болгон шинэчлэн тогтоов. Тогтоолыг 2020 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж аж.