Энэтхэгийн зүүн хойд Ассам мужид хурдны галт тэрэг төмөр зам хөндлөн гарч байсан зааны сүргийг мөргөсний улмаас долоон заан үхэж, нэг тугал бэртжээ.
Галт тэрэгний жолооч 100 орчим зааны сүргийг хармагцаа тоормос татсан ч заримыг нь мөргөсөн байна.
Үүний улмаас таван вагон замаасаа гарсан ч хүний амь, эрүүл мэндэд хохирол учраагүй гэжээ.
Мьянмартай хиллэдэг Мизорам мужаас хөдөлж, нийслэл Шинэ Дели хотыг чиглэн явж байсан уг галт тэрэг 650 зорчигч тээвэрлэж байжээ.
Ассам муж нь ойролцоогоор 7000 зэрлэг заантай.
Тус муж дахь төмөр замын шугамууд зааны нүүдэл ихтэй бүсийг дайран өнгөрдөг ч осол гарсан хэсэг нь албан ёсоор тогтоосон зааны нүүдлийн замд хамаардаггүй гэв.
Эх сурвалж: CNN