БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг энэ оныг дуустал сунгалаа

Засгийн газрын хуралдаанаар БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгах шийдвэрийг гаргасан билээ.

Тодруулбал, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар жуулчлах Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2025 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөлж байсан юм.

Тэгвэл энэхүү визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгалаа.