САНГИЙН ЯАМНЫ ТНБД-ЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ М.БАЯРМАГНАЙГ ТОМИЛЖЭЭ

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тэгвэл Ж.Ганбатын оронд Сангийн яамны ТНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр М.Баярмагнайг томилжээ. Энэхүү томилгоог Засгийн газрын /2025.12.31/ ээлжит хуралдаанд танилцуулан албажуулсан аж. М.Баярмагнай өмнө нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан юм.