Н.Өсөхбаярын цолыг хураах саналыг өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгчид хүргүүлжээ

Өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр найман даван үзүүрлэсэн. Улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гарди цол хүртсэн юм.

Тэгвэл Н.Өсөхбаяраас хориотой допингийн бодис илэрсэн тул түүний цолыг хураах саналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард /2025.10.02/ Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Тэрчлэн Н.Өсөхбаярын барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргасан байна. Улмаар Н.Өсөхбаярт зургаагийн даваанд өвдөг шороодсон Улсын заан М.Лхагвагэрэлд “Үнэн зоригт” долоогийн даваанд өвдөг шороодсон Улсын заан Б.Пүрэвсайханд “Хуурнин шуугигч”, наймын даваанд өвдөг шороодсон Дархан аварга Н.Батсуурьд Тод сонин” чимгийг нөхөн олгох санал гаргажээ.