Засгийн газрын өчигдөрийн /2020.01.22/ хуралдаанаар 11 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжжээ. Засгийн газар дэмжсэн тохиолдолд нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг юм. Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг УИХ-тай зөвшилцөн томилдог. Аль улсад хэнийг Элчин сайдаар томилох гэж байгааг дараах жагсаалтаас харна уу.
- Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Италид,
- Гадаад харилцааны яамны Европын газрын дэд захирал Б.Болормааг Францад,
- Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дарга Д.Гансүхийг Чех улсад,
- Байгаль орчин, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгарт,
- Гадаад харилцааны яамны ХШҮДАГ-ын дарга Б.Баярсайханыг Беларусьт,
- Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын дэд дарга Д.Ганболдыг Эмиратад,
- ҮАБЗ-ийн ахлах референт Ч.Баттөмөрийг Киргизэд,
- Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын захирал Б.Мандахбилэгийг Унгарт,
- Хошууч генерал М.Ганболдыг БНАСАУ-д,
- Ц.Өнөрзаяаг БНСУ-д,
- Ч.Бүрэнбаярыг БНЭУ-д улсад суух Элчин сайдаар томилох юм байна.