ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлуудыг Улаанбаатар УБЦТС ТӨХК-аас танилцууллаа.

Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч болзошгүй байна.

Цахилгаан хязгаарлах цагийн хуваарьт хэрэглээний ачааллын өсөлтөөс шалтгаалан өөрчлөлт орох магадлалтай тул хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна.