Э.Батшугар: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

“Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Business платформ мобайл аппликейшн 2026.01.30-ний өдрөөс хэрэглээнд нэвтэрчээ.

Цахим хөгжил, инновац харилцаа холбоон сайд Э.Батшугар “Бизнес эрхлэгчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа компаниа байгуулж,  үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэхээр төрийн үйлчилгээнүүдийг  “E-Business” системд нэгтгэж байна. Энэ хүрээнд  E-Business платформ мобайл аппликейшныг нээлээ” гэв.

“E-Business” Аппликейшнийг ашигласнаар нийт 953 төрлийн үйлчилгээг гар утсаараа авна:

  • Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах үйлчилгээг хиймэл оюунд суурилсан шалгуураар хялбар, найдвартай авах
  • Төрд бүртгэлтэй хуулийн этгээдийн мэдээллээ гар утаснаасаа хянах, удирдах,
  • 29 төрлийн лавлагаа, тодорхойлолт, цахим баримт бичгийг шуурхай авах,
  • Танилт нэвтрэлтийн ДАН системийн эрхийн бүртгэлээр нэвтрэлт, баталгаажуулалт
  • QR кодоор баталгаажсан лавлагаа, тодорхойлолт ашиглах,

Төрийн үйлчилгээний төлбөрийг нэг дороос төлж, ГАР УТАСНААСАА БИЗНЕСЭЭ ХЯНАЖ , УДИРДАНА.