Ачааны автомашин шатаж, жолооч нь нас баржээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр /2026.02.02/-ний өдрийн 03:56 цагт ОБГ-т иржээ. Тус аймгийн ОБГ-ын алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт тухайн автомашины жолооч 38 настай, эрэгтэй өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.