Монгол Улс хуванцар хог хаягдлын хэмжээгээр дэлхийд 9-д жагсжээ

Олон улсын судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр хамгийн их дэлхийн эхний улсын жагсаалтад багтаж, 9-д эрэмбэлэгдсэн байна.

Энэ нь хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна.

Үүнийг дараах байдлаар шийдэх боломжтой.
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая


Эх сурвалж. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам