Улсын хэмжээнд 294.4 мянган ахмад настан тэтгэврийн зээлтэй байна Өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар нийт тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа 82,6 хувь байжээ. Энэ нь зээлийн төлбөрийн дарамт өндөр байгаа гэсэн үг. Гэтэл зарим ахмадууд эрсдэлийн шаардлага хангахгүй байна хэмээн зээл авч чадахгүй байгаа юм.