Монгол Улсын хүчит аварга Ч.Санжаадамбад Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээхээр болжээ.
Архангай аймгийн Хашаат сумын уугуул Ч.Санжаадамба аварга Үндэсний бөхийн 22 дахь аварга, Улсын баяр наадамд нэг түрүүлж, нэг үзүүрлэж, гурван удаа шөвгөрч, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт геннист бүртгүүлэх 6016 бөхийн барилдаанд 13 давж түрүүлж байв.
Ч.Санжаадамба нь цэргийн хурц арслан цолноос шууд улсын заан гэх эрхэм цолны эзэн болж байсан, 2010 оны Бар жилийн цагаан сарын барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүдээс анх удаа түрүүлсэн юм.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын 1024 хүчит бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын аварга цол авсан гэх түүхэн амжилтуудын эзэн юм.