Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулна

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, салбар салбартаа амжилттай ажилласан эрхмүүдэд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулах гэж байна.

Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 10.00, 11.30 цагаас тус тус явагдах аж. Шагнал хүртэх эрхмүүдээс дурдвал Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол, Жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэхээр болоод байгаа юм.