УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнд эрүүл мэндийн шатгаанаар СУЛЛАЖ, хилийн хориг тавьжээ.
Сануулахад: Өнгөрсөн сарын 26-нд түүний албан өрөөнд нэгжлэг явуулж , АТГ-аас хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай цагдан хорьсон билээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Тэгвэл прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих санал шүүхэд хүргүүлээд байсан юм.. Энэ дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх хүсэлтийг яг одоо хэлэлцэж түүнийг сулласан байна.