Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
– “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
– “Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
– Хуулийн төсөл татан авах тухай /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль/
– Төрийн нууцын тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл
– “Стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө/
– Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
– Бусад асуудал
Танилцуулах асуудал
– Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар
– “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
– Тушаал хүчингүй болгох талаар /““Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаал/
– Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар
– “Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар