“Шилдэг-8” чансаа өндөр тэмцээний шилдэг тамирчнаар ОУХМ Б.Хулан тодорлоо

МЧБХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит 90 сая төгрөгийн шагналын сантай, олимпын жингийн “Шилдэг-8” чансаа өндөр анхдугаар тэмцээний боллоо.

Тэмцээний  шилдэг тамирчнаар эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүлсэн ДАШТ болон Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Хулан тодорлоо.

Мөн уг тэмцээний шилдэг шүүгчийн шагналыг олон улсын шүүгч У.Ууганбаатарт гардуулав. Олимпын жингийн “Шилдэг-8” анхдугаар тэмцээний шилдгүүдийг тус бүр 1.5 сая төгрөгөөр урамшуулжээ.

Эх сурвалж: Монгол Чөлөөт Бөхийн Холбоо