Э.Бат-Үүл: Шүүхийнхэнд хэлэхэд, та нарыг гэмт хэргийнхээ гар хөл болгож байгаа улстөрчид, ээлж нь болоход та нарыг ч бас золиослох болно

Н.Алтанхуягт холбогдох “Хөгжлийн банк”-ны хэргийн цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан шийдвэрийг өчигдөр шүүх гаргасан.

Тэгвэл үүнтэй холбоотой Э.Бат-үүл өөрийн байр суурийг илэрхийлжээ.  Тэрбээр “Н.Алтанхуягийг улс төрийн захиалгат шүүхэд алдаж болохгүй. Тэгэж байхаар шууд непалдах хэрэгтэй. Шүүхийнхэнд хэлэхэд, та нарыг гэмт хэргийнхээ гар хөл болгож байгаа улстөрчид, ээлж нь болоход та нарыг ч бас золиослох болно” гэсэн байна.