УИХ-ын гишүүн С.Жавхланг хууль санаачилан батлуулж, улс орныхоо бодлого тодорхойлдоггүй, бусдын санаачилсан хуулийг шүүмжилж суудаг гэх хүн олон.Тэгвэл тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шинэ хууль санаачилсан, миний санаачилсан хуулийг хэлэлцээгүй’ хэмээн гомдолложээ.
Мөн тэрээр “Би нэр дэвшихдээ иргэддээ амласан амлалт бол “Чин үнэнийг хүргэнэ, Үнэний дуу хоолой болно. Монголын нийгэмд монголчуудад энэ идээ бээр, бүх зүйлийг илчилдэг дуу хоолой болно’ гэж амалсан. Би энэ ажлаа хийсэн. Мэдээж, надад нам бүлэглэл гэх юм байгаагүй учраас, том том бодлогод орж, оролцож чадаагүй. Тэрнийг надаас гадуур хийчихдэг юм билээ. Би чин үнэнийг шуудхан хэлдэг шударга түшээ байлаа. Үг бүтээнэ гэдэг том урлаг. Хүмүүсийн арьсыг арзайтал, нүүрийг улайтал, сэтгэлийг сэртхийтэл үнэнийг хэлэх бол хатуу урлаг, хатуу зүйл. Нүд рүү нь харж байгаад нүд цавчихгүй үнэнийг нь хэлэх асар том зориг юм’ гэжээ.
Түүнчлэн С.Жавхлан гишүүн дахин нэр дэвшиж үнэний дуу хоолой болох хүсэлтэй буйгаа ч хэлсэн байна.