ГЕПАТИТ Д ВИРУСТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр гепатит Д вирустэй иргэдийн төлөөллийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар гепатит Д вирусийн эсрэг булевиртид эмийн эмчилгээнд хамрагдсан болон хамрагдах иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, асуултуудад хариуллаа.

Мөн гепатит Д вирусийн эсрэг булевиртид эмийн эмчилгээтэй холбоотой асуудлаар зохих үүрэг чиглэлийг ХӨСҮТ-ийн захирал С.Энхболдод өгөв.

Уулзалтын дэлгэрэнгүй бичлэгийг та бүхэн маргааш бүрэн эхээр нь хүлээн авч үзээрэй.