Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно

Өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Тэгвэл чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон үг хэлж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр болжээ.

Тэрбээр гишүүдийн ёс зүйн асуудалтай холбогдуулан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” утга бүхий хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Мөн түүнчлэн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгчийн эсрэг ноцтой тайлбаруудыг хэлж байсан. Тэгвэл үүнд хариу өгч магадгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно” гэж заасан байдаг.