Дэлхийн загварын тайзнаа “хоёр дахь Намми Кэмпбелл’ хэмээн нэрлэгдээд буй Австрали загвар өмсөгч Адут Акечтай танилц. Өмнөд суданд төрж, 6 нас хүртэл Кенид амьдарч байгаад Австрали руу цагаачилжээ. Түүнийг 12 настай байхад нь загварын сэтгүүлд зургаа авахуулаач гэсэн санал ирж байсан бөгөөд 16 настайдаа анх загварын тайзнаа гарчээ.
Адуч Акем 2018, 2019 оны “шилдэг эмэгтэй модель”-ийг жил дараалан хүртээд буй юм. Тэрээр Өмнөд Суданд загварын агентлаг нээх мөрөөдөлтэй гэнэ. Тэнд модель болж чадахгүй олон үзэсгэлэнтэй бүсгүй бий хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байна.