Цэргийн баярын өдөр 12 эмэгтэй эрүүлжүүлэхэд хоножээ

Монгол цэргийн өдөр буюу өчигдөр 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Үүний 12 нь эмэгтэй, 137 нь эрэгтэй байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1029, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлжээ.