ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг гэнэт шүүмжилсэн, өмнө нь Кремлийг дэмжигч байсан нэгэн блогерийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Илья Ремесло нь өмнө нь Путиныг шүүмжлэгчдийг ил тод шүүмжилдгээрээ танигдсан ч өөрөө гэнэт байр сууриа өөрчилсөн байна. Тэрбээр мягмар гарагийн орой өөрийн Telegram сувагт 90 000 дагагчдаа зориулан “Би яагаад Владимир Путиныг дэмжихээ больсон 5 шалтгаан” нэртэй тунхаг нийтэлжээ.
Тэрбээр Путиныг Украинд “бүтэлгүй дайн” явуулж, олон сая хүний аминд хүрч, Оросын эдийн засгийг уналтад оруулж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгасан байна