ХҮН нам ЗГ-т хамтрах эсэхээ өнөөдөр шийднэ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал  “Засгийн газарт хамтрах” саналыг ХҮН намд хүргүүлсэн.

Тус намын зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдаж Засгийн газарт хамтрах эсэхээ шийдвэрлэхээр болсон байна.

ХҮН намын дарга Т.Доржханд цахим хуудаснаа “Геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас олон улсад онц байдал зарлаад байгаа сорилттой үед Засгийн газарт хамтарч ажиллах саналыг Монгол Ардын Намын дарга Н.Учралаас ирүүллээ.

ХҮН нам төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хариуг албан ёсоор өгөх болно” гэж байр сууриа илэрхийлсэн юм.