Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 04 дүгээр тогтоолыг эцэслэн хэлэлцэж, гишүүдийн саналаар баталлаа.
✅ Тус тогтоолын хүрээнд төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлтэй уялдуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний багцын суурь тарифийг 8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг бодитоор сайжруулах, үйлчилгээний чанар, хүртээмжийг ахиулах чухал алхам болж байна.
✅ Шинэчлэн баталсан тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байгаа бөгөөд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем Legalinfo.mn цахим хуудсанд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
