ИЗНН-ын Намын дүрмийн хороо 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, намын гишүүн Р.Батболдод холбогдох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдаанаар Р.Батболд нь:
– Намын дүрмийг ноцтой зөрчсөн
– Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
– Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
– Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзжээ.
Дээрх үйлдлүүд нь намын үндсэн үнэт зүйлс болох дотоод ардчилал, ил тод байдал, хууль дээдлэх зарчмыг ноцтой зөрчсөн тул Намын дүрмийн холбогдох заалтыг үндэслэн Р.Батболдыг намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан гэв.