Энэ долоо хоногийн (2026.IV.27-V.06) өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Энэ долоо хоногт түншүүдийнхээ байр суурийг зөв ойлгох нь чухал байна. Бүтэх эсэх нь тодорхойгүй чухал ажлыг нухацтай судалж байж шийдвэр гарга. Жирийн үед жижиг сажиг байдаг зүйлс ч таны ажлын үр дүнд багагүй нөлөөлнө. Ойр дотнын хүмүүсийн сэтгэл санааны болон материаллаг талын тусламж ихээхэн хэрэг болно. Тодорхой ажил хэрэг дээр төвлөрч, аль болох бага ярьж их хийх зарчим баримтлахыг од эрхэс зөвлөж байна. Мөн дээд шатны байгууллагад ажил хэргийн талаар хандахад таатай байх магадлалтай. Аахар шаахар зүйлс, онцын шаардлагагүй зугаа цэнгэлд эрч хүчээ зарцуулахаас зайлсхий. Элдэв хэл аманд орж болзошгүй. Од эрхэс таны мэдрэмжийг хурцлах тул түүнийг ашигла. Зөн мэдрэмжийн тусламжтайгаар та санаанд оромгүй байдлаар ажил төрлөө амжуулж чадна. Удирдах ажилтай хүмүүсийн өснө том шийдвэр гаргах шаардлага ирнэ.
Үхэр
Энэ долоо хоногт шинэ сонирхолтой зүйлтэй учирч баяр хөөр дүүрэн байна. Амьдралын үнэ цэнэ юунд оршдогийг мэдэрч аз жаргал амсана. Залуу хүмүүс өөрийн сэтгэлийг татсан хүнээсээ сайхан үг сонсоно. Ихэнх хүмүүс нь бие даан шийдвэр гаргах чадвартай байна. Бусдаас үл хамааран чөлөөтэй сэтгэх нь амьдралыг олон талаас нь олж харах боломж олгоно. Хий хоосон, нүд хуурсан зүйлд бүү хуурт. Ажил бүтээх чадвар сайн байна. Энэ нь танд нэгэн төрлийн сэдэл болно. Өөрчлөлт хийх эсвэл үзэл бодлоо илэрхийлэх нь онцгой ашиг сонирхол байна. Харин хэт дураараа байх нь хор уршиг ихтэй. Од эрхсийн нөлөөгөөр таны ажил хэрэг бүрхэг, замбараагүй болох магадлалтай тул эмх цэгцтэй байхыг бүх зүйл дээр чухалчил. Мөн урьдчилан бэлтгэсэн үйл ажиллагаагаа явуулахдаа ч алдаа гаргаж болзошгүй.
Ихэр
Энэ долоо хоногт амьдралын хэт идэвхтэй хэв маяг бүү баримтал. Хайрын харьцаанд тааламжтай ч сэтгэлийн хөөрөл ихтэй байна. Ганц бие хүмүүс хайрлаж дурлах хүсэл их байвч сэтгэлд хүрсэн харилцаагаа хайсаар байх бололтой. Эрүүл мэнддээ илүү анхаарал тавь гэж од эрхэс зөвлөж байна. Өвчнийхөө талаар мэдээлэл хайж, түүнээс салах зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд таатай үе. Энэ үед мөнгө санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Ирээдүйгээ өөрчлөх шийдвэрээ дотоод зүрх сэтгэлээ сайн тайвширсан үед гаргаарай. Ажил хэргээ хэвийн явуулахад тань зөв сэтгэлтэй хүмүүс л тусална. Таныг эргэн тойронд буй хүмүүсийг зөв таних хэрэгтэй болно. Гэхдээ ялих шалихгүй зүйлээс болж тойрон хүрээлэлдээ цав суулгахаас болгоомжил.
Мэлхий
Энэ долоо хоногт хурааж хуримтлагдсан сөрөг энерги, алжаал ядаргааг тайлах арга замыг эрж хайна. Эргэн тойронд чинь шударга бус зүйл байгаад сэтгэл шаналж болзошгүй. Амаргүй сонголт хийх асуудалтай тулгарах болно. Зарим үед сүм хийдээр орж, залбирал хийх хэрэгтэй байх. Янз бүрийн алдаа, сэтгэл дундуур байдал үүсэх ч өөрөө өөрийнхөөрөө бай. Хамгийн нэр хүндтэй хүмүүсийг ч дуурайхыг бүү оролд. Бодит амьдралын үнэнийг өөртөө суулга. Таагүй нөхцөл байдлыг дэвэргэлгүй биеэ сайн барь. Мөн өөрийн эрүүл мэнддээ сайтар анхаарал тавь. Аливаа хууч өвчин сэдэрч магадгүй байна. Өөрийн амьдралаа өөрчлөх төлөвлөгөө гарга. Ажил амралтын зөв хэвшлийг одооноос хэрэгжүүл. Сонирхолтой аялалд тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хадгалахыг зөвлөе.
Арслан
Энэ долоо хоногт ажлын төлөвлөгөөг дагаж мөрдөх арга барилаа боловсруул. Учир нь таныг чухал ажил хүлээж байна. Гэхдээ хэт улайралгүй, сайн амрах талаар бодоорой. Ажил мэргэжлийн онцлогоос болж сэтгэлийн хямралд орж магадгүй. Таны үзэл бодлыг эсэргүүцэх болон хамтрагч нарыг тань дайрах зэрэг үйлдэл гаргаж байгаа хүмүүст хариу өгөх гэж бүү яар. Хэсэг хугацааны дараа тэдний буруу байсан гэдгийг ойлгуулах боломж гарна. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцах харилцаа хүйтэн хөндий болох алхам хийхээс зайлсхий. Хайр дурлалын харилцаа ойлгомжгүй ээдрээтэй байх магадлалтай.
Охин
Энэ долоо хоногт ажил хэрэгт зарчимч байдал илүү чухал байна. Шинийг эрэлхийлж, өөрчлөлтийг турших зоригтой хүмүүс хэрэгтэй газар, хэрэгтэй цагтаа өөрийн авьяас чадварыг харуулах үе. Бусдыг ялгаж харьцахаас зайлсхий. Тав тухгүй байдалд орж магадгүй. Ийм үед зөвхөн сайн сайхан зүйлийг бод. Залуу хүмүүсийн мэргэжлээрээ ахиж дэвшин суралцах үйл ажиллагаа нэлээд бэрхшээлтэй тулгарах бололтой. Бусдыг сайн сонсохгүй бол үүрэгт ажлаа биелүүлж чадахгүйд хүрнэ. Зарим хүмүүс удирдлагын зүгээс зэмлэл хүлээн авна. Итгэн үнэмшүүлэх чадвар таны найз нөхдийн хүрээг өргөсгөнө. Хувийн шаардлагаа зөв тавих нь цалин урамшууллаа нэмүүлэх таатай боломж гаргана.
Жинлүүр
Энэ долоо хоногт таны үйл хөдлөл, анхаарал төвлөрөл сайнгүй байх тул энгийн ажил хэргээр оролдож, эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаарал тавихыг зөвлөж байна. Сайн ойлголцдоггүй хүмүүстэй харилцахаас зайлсхий. Эрч хүч буурснаас бие махбод сульдан, хууч өвчин сэдэрч магадгүй. Өвдсөн хүмүүсийн эмчилгээнд онцгой анхаарал шаардагдана. Зөв амьдралын дэглэм баривал сайн. Хамт олны дотоод уур амьсгалыг сайжруулах үйл ажиллагаанд тохиромжтой үе. Төсөөлөн бодох чадвар тань ажил хэрэгт бүтээлчээр хандахад тусална. Шинэ ажлаа амжилттай явуулахын тулд зөв ивээн тэтгэгч нартай холбоо тогтоо. Болж өгвөл элдэв хэл амнаас хол бай. Шинэ мэдээлэлтэй танилцах, судалгаа хийхэд ихэнх цагаа зориул.
Хилэнц
Энэ долоо хоногт ажил хэрэгч хүмүүс санхүүгийн боломж олж харах болно. Өөрийн ойр дотнын хүмүүстэй муудалцахаас зайлсхий. Хэрүүл маргаанаас болж эрч хүч болон биеийн дархлаа суларч байгааг та мэдэрнэ. Өндөр албан тушаалтан болон ивээн тэтгэгчдийн тусламжийг эргэлзэлгүй хүлээн ав. Гэхдээ эргэн тойрон хуримтлагдсан мэдээллүүдийг сайтар судал. Эртний сайхан дурсамжуудаа эргэн сэргээх бололтой. Үйл явдлын өрнөлийг өөрийн дураар шийдэж чадахгүй. Хувийн ур чадвараас илүү амьдралын туршлагаа ашигла. Сайн танилуудаас тань найдвартай туслах хүн олдоно. Ажил мэргэжлийн хүрээлэлдээ ихээхэн нэр нөлөөтэй байж эрх мэдлээ ашиглан хамт олон дундаа байр сууриа бэхжүүлэх боломжтой.
Нум
Энэ долоо хоногт хүндрэлтэй асуудлыг шийдэхээ бүү хойшлуул. Тайван байдлаа хадгалан саад бэрхшээлийг даван туул. Хуучны сайн танилтайгаа уулзана. Хортой зуршлаас хол бай. Шинэ ажил болон албан тушаалд шилжих бол түр хойшлуул. Энэ үед таны зарим хичээл зүтгэл талаар өнгөрөх магадлалтай. Мөн төсөл хөтөлбөр хүссэн үр дүнд хүрэхгүй байж мэднэ. Хамт ажиллагсадтайгаа харьцах үед хэрүүл маргаан, сөргөлдөөн үүсэж мэднэ. Биеэ хэрхэн дайчлах талаар суралцах нь тохиромжтой. Гэхдээ огцом түргэн ааш гаргах магадлал өндөр байна. Од эрхсийн байрлалын улмаас ааш зан хурцдаж магадгүй. Хэрүүл маргаан дүрсхийн гарсан шигээ түргэн зуур намдах тул ухаалаг хүлээцтэй байхыг хичээ.
Матар
Энэ долоо хоногт тансаг хэрэглээ, аюулгүй байдлаасаа сэтгэл ханамж авах хүсэл төрнө. Өөрийн бие махбод болон оюун санааны үнэт зүйлсээ дахин цэгнэ. Хэрэгцээгүй хэрэглээ болон харилцаа холбооноосоо сал. Мөнгө танд мөрөөдлөө биелүүлэхэд тусалж болох ч аз жаргалын хэмжүүр байх ёсгүй. Шинэ ажил эхэлж болох ч дэмий зүйлд аз туршиж болохгүй. Амьдралын чухал зүйл дээр эрсдэл бүү тавь. Хөл үймээнд өдөөн турхирах үйл явдал болж магадгүй. Ойр дотнын хүмүүсээ дэмий зүйлд буруутгах хэрэггүй. Удалгүй бүх үл ойлголцол арилж, харилцаа хэвийн болно. Амьдралд баярлах гуниглах үйл явдал хосолно. Хуримтлагдсан ажил хэргээ хийж дуусгахыг хичээ. Хэрэггүй санаа бодлоосоо салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй.
Хумх
Энэ долоо хоногт хувийн амьдралд бэрхшээл үүсэж магадгүй. Зөрүүд зан тань эргэн тойрны хүмүүсийг уур уцаартай, тайван бус болгоно. Ойрын хүмүүсийн өөр үзэл санаа, ойлгомжгүй үйлдлүүд таныг доромжилж буй мэт санагдана. Ойлголцолд хүрэхийн тулд багагүй цаг гаргах шаардлага үүснэ. Бусдад өөрийн бүтэлгүйтэл, алдааг бүү нялзаа. Таны бизнесийн үйл ажиллагаанд туслах хүмүүстэй холбогдоно. Нөөц бололцоогоо дээд зэргээр ашиглаж байж амжилтад хүрнэ. Оюун санааны болон бие махбодын урам зориг, эрч хүч өгөх боломжийг бүрэн дүүрэн ашиглахыг од эрхэс зөвлөж байна.
Загас
Энэ долоо хоногт эргэн тойронд олон үйл явдал давхцах бололтой. Оюун ухааны ур чадвар таныг нэр алдартай болгоно. Таны эрч хүч, эелдэг байдал хүмүүсийг татна. Хариуцлагатай, бүтээлч хандлагатай хүмүүс нэр хүндээ бэхжүүлж, удирдлагатайгаа харьцаагаа сайжруулна. Ажилдаа томоохон амжилт олохын тулд таны мэдрэмж илүү оролцоотой байна. Санхүүгийн байдлаа дээшлүүлж чадна. Та олсон орлогоо гэр бүл, эрүүл мэндээ хамгаалахад зарцуулах нь зохимжтой. Гэхдээ хүмүүсийн зан авир амархан өөрчлөгдөх болно. Зарим үл ойлголцол, жижиг сажиг хэрүүл маргаанаас том зөрчил, тэмцэл үүсэж магадгүй.