Доналд Трампын амь насанд халдахыг завдсан этгээд компьютерын инженер мэргэжилтэй Томас Аллен байжээ

Доналд Трампын амь насанд халдахыг завдсан компьютерын инженер Томас Аллены гэр бүлдээ бичсэн мессежийг AP news дэлгэлээ. Тэрээр буудахаасаа хэдхэн минутын өмнө бичсэн байна.
31 настай залуу өөрийгөө “Холбооны улсын нөхөрсөг алуурчин” гэж нэрлэжээ. Мянга гаруй үгтэй мессежний гол утга нь гэр бүлтэйгээ салах ёс гүйцэтгэж, талархал илэрхийлжээ. Аллены биеэс 38 калибрын хагас автомат хоёр гар буу, хутгатай байсныг мөрдөгчид мэдээлсэн байна.