16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал маргааш буюу тавдугаар сарын 1-ний өдөр товлогджээ. Амь хохирогчийн ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдахаа мэдэгдэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан..
Сануулахад:16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, хэргийн газар хамт байсан гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.
.