Ерөнхий сайд асан С.Баяр өөрий цахим хуудастаа “Энэ хэдэд хэлдгээ би хэлсэн. Үр дагаварыг нь ярих биш, үндсэн шалтгаан нь болсон 34 хувиа тусгай АМНАТ-аар орлуулах хувилбар бодооч” гэж би олон хэлсэн, бичсэн.
Гэвч энэ хэд миний үгийг авсангүй. “Намын дүү нар” ч байхаа больсон бололтой. АН-ын нэг фракцын гишүүд болсон мэт.
Гэтэл РТ-тэй ЗГ хэлэлцээр хийхийн өмнө урдуур нь орж, хэлэлцээрийн нөхцөлийг хүндрүүлж буй нь сөрөг хүчин ч хийдэггүй ажил” гэжээ
Сануулахад : УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өчигдөр Оюутолгойн гэрээг Хянан шалгах түр хороо болон нээлттэй сонсголын явцад илэрсэн Рио Тинтотой холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй материалуудыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улс, Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагад илгээж буй талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Б.Солонгоо дараах байр суурийг илэрхийлэв.
Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд хэлэхэд үйл ажиллагаа Рио Тинто компанийн үйл ажиллагаа манай улсын ажлын хэсэг, төрийн шйидвэр гаргах процесст зохисгүй байдлаар маш их нөлөөлдөг. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэрээ, Дубайн гэрээ гэж нэрлэж заншсан далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө зэрэг баримт бичгүүдийг байгуулахдаа өөрсдөдөө илт давуу байдал би болгосон яриа хэлэлцээнд нөлөөлсөн.Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад Рио Тинто компани нөлөө үзүүлж ажиллаж асуудал яригддаг.
Энэ асуудал зөвхөн монголчууд хариуцлага хүлээгээд, хоорондоо хэрэлдээд дуусдаг. Рио Тинто компани ямар нэг хариуцлага хүлээж байгаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээ 17 жилийн хугацаанд бидний хийж чадаагүй зүйл бол үнэхээр Оюутолгойтой холбоотой авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил байсан бол. Монголын төрийн өндөр албан тушаалтнуудад хууль бусаар нөлөөлсөн бол Рио Тинто компани харицлага хүлээх ёстой. Хамгийн гол нь өөртөө давуу байдал бий болгож олж авсан Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээг хүчингүй болгох зайлшгүй шаардлагатай юм.
Яригдаад өнгөрдөг биш энэ асуудлыг Рио Тинто компанийн нь үйл ажиллагаа явуулдаг, үүсгэн байгуулагдсан улсуудын дагуу хариуцлага асуудлыг тавих нь цаг хугацааны асуудал. О.Батнайрамдал гишүүний Их Британи албан бичиг явуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа гэсэн билээ.