Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа. Тус байнгын хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2020.01.28/ Улсын Ерөнхий прокуророос УИХ-д өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцээд уг саналыг хүлээж аваагүй юм.
Харин УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж 100 хувь санал нэгдсэн билээ.
Үүгээр холбогдох хоёр байнгын хороо прокурорын байгууллагаас өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хүлээж авахгүй гэсэн саналыг томьёоллоор УИХ-ын чуулганы хуралдаанаар оруулахаар боллоо.