Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар шинэ Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн

Нийслэлийн МАН-ын хорооны хурал өнөөдөр 10:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэнэ.

Ерөнхий сайд Н.Учрал Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх шийдвэр гаргасан. Хотын дараагийн даргаар МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй Б.Пүрэвдагвыг сонгоно гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байна