Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн.
Өнөөдөр 11.00 цагаас товлогдоод буй НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Хэрэв НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнх нь уг томилгоог дэмжсэн тохиолдолд Ерөнхий сайдад уламжилна. Харин Ерөнхий сайд батламжилсаны дараа томилгоо албажих юм.