30 метрийн гүнтэй өрмийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврахаар ажиллаж байна

Төв аймгийн Заамар сумын нутагт өчигдөр /05.27/ 30 метр цооногийн нүхэнд хүүхэд унасан дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу онцгой байдлын албаныхан аврах ажиллагааг явуулж байна.

Хүүхэд унаснаас хойш таван эксковатор 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж буй аж. Болсон үйл явдлын талаар ОБЕГ-аас тун удахгүй мэдээлэл хийх  юм байна.

Бид удахгүй эргэн мэдээлэх болно