Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны тавдугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Монгол-Алтайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 31-36 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өчигдөр өдрөөс 5 хэмээр дулаарч 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 4 хэмээр дулаарч 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өчигдөр өдрөөс 5 хэмээр дулаарч 26-28 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 30-наас
2026 оны зургаадугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
30, 31-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 02-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 30, 31-нд нутгийн зарим газраар, 6-р сарын 01, 02-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 31-нд нутгийн хойд хагаст, 6-р сарын 01-ээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.