Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон хэмжээний зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаахгүй. Тиймд иргэд хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Гадуур хяналтгүй цацагдаж байгаа мэдээлэлд иргэд автахыг байх хэрэгтэй. Мөн “Буянт ухаа хорооллын подволд архины хамааралтай хүмүүсийг байршуулах Засаг даргын захирамж гараагүй, гарахгүй. Энэ тухай ташаа мэдээлэл бас гадуур яваад байна. Нийслэлийн зүгээс ерөнхийдөө орон гэргүй хүмүүсийг хороо, дүүрэгтэй нь хамтран нийгэмшүүүлэх ажлыг хийдэг. Манай ард түмэн цахим сүлжээгээр явж байгаа баталгаагүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэлээ.