“Хүрээ цам-Даншиг наадам 2026” энэ амралтын өдрүүдээр буюу 27, 28-ны өдрүүдэд Хүй долоо худагт болно.
Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний талбайг соёл урлагийн болон худалдаа, үйлчилгээний талбай гэсэн хоёр үндсэн хэсэг бүхий найман секторт хувааж, 170 гаруй цэгт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр ил задгай, зөвшөөрөлгүй худалдааг хориглож байгаа юм. Нийт найман секторт дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Үүнд,
- “A” секторт гар урлал, бэлэг дурсгал, соёлын бараа, жижиг дунд үйлвэрлэл эрхлэгчдийн бараа;
- “B”, “С”, “D” , “Е” секторт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ;
- “F” секторт хүүхдийн хөдөлгөөнт тоглоом, хүүхэд хуурайлах өрөө;
- “G”,“H” секторт есөн дүүргийн соёл, хүндэтгэл, бэлтгэлийн гэр болон асар байрлана.
Өнөөдрийн байдлаар А секторт 50, B, C, D, E секторт 85, F секторт 30 нийт 165 цэгт иргэн, хуулийн этгээд худалдаа, үйлчилгээ гаргахаар бэлтгэж байна.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ