Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /06.29/ 14.00 цагаас Оюу толгойн асуудлаар хуралдаж эхэлсэн. Улмаар 17.00 цагийн орчимд завсарлаж, өнөөдөр /06.30/ үргэлжлүүлэхээр болсон юм.
Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал болон Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албан тушаалтнууд оролцож буй.