Хятадын UBTECH компани ганцаардаж гунихарсан хүмүүст зориулсан хиймэл оюун ухаант шинэ үеийн роботыг танилцууллаа.
Энэхүү робот нь эзэнтэйгээ ярилцаж, сэтгэл хөдлөлийг нь таньж, өдөр тутмын амьдралд нь нөлөөлж нөхөрлөж, хэрэгтэй сануулга өгч чаддаг.
Ялангуяа ганцаараа амьдардаг өндөр настнууд болон сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүмүүст зориулагдсан юм.
Роботын хамгийн энгийн загвар нь 119,800 юанийн үнэтэй бол дээд зэрэглэлийн хувилбар нь 990,000 юань хүрч байна.
