Э.Бат-Үүл: Ц.Элбэгдорж улс төрийн алдрын тавцан дээр хэвээрээ зогссоор байна

2019 оны аравдугаар сараас хойш эх орондоо ирээгүй байсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо өнгөрөгч амралтын өдрүүдээр ирсэн. Үүнтэй холбоотойгоор нэлээдгүй улс төрчид байр сууриа илэрхийлсэн байдаг.

Тэгвэл энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл “Дайснууд чинь муулахаа байчихвал чи хэнд ч хэрэггүй түүх болжээ гэсэн үг. Харин Элбэгээгийн дайснууд бөөнөөрөө боож үхэн муулж байгааг харахаар,тэр улстөрийн алдарын тавцан дээр хэвээрээ зогссоор байгаа аж. Атаархмаар” гэв.