Удаа дараа ёс зүйгүй үг, үйлдэл гаргасан гэх үндэслэлээр МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хорооноос Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хассанаар наадмаар зодоглох боломжгүй болсон юм. Тэрбээр МҮБХ-нд шийдвэрээ эргэн харах хүсэлт өгсөн ч шийдвэрийг өөрчлөөгүй.
Тэрбээр яг одоо Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон бөгөөд дээрх асуудлаар маргаан үүсээд байгаа аж.